Бидний тухай

Гарьд манлай эмнэлэг нь 1999 онд анх эрэгтэйчүүдийн өвчин судлал/андрологи/ чиглэлээр амбулаторын үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд 2009 оноос хэвтүүлж эмчлэх 50 ортой эмнэлэг болон өргөжсөн.

Одоогоор дотор уламжлалт эмчилгээ ,мэс засал,эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн өвчинг оношлох ,эмчлэх үйл ажиллагаа явуулж байна. 

Эрхэм зорилго:

Байгууллагын бүх түвшинд мэргэшсэн, чадварлаг, шуурхай, тасаг нэгжийг бий болгож, мэргэжилтнээ дэмжиж үйлчлүүлэгчээ хүндэлсэн ерөнхий болон төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орчин үеийн нотолгоонд тулгуурласан чадварлаг багаас бүрдсэн оношлогоо, эмчилгээ, зөвлөгөө, сувилгааны хариуцлагатай, аюулгүй ээлтэй, тэгш хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэхэд  оршино.

Алсын хараа:

Эрэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд чанарын өндөр түвшинд үзүүлэхийн зэрэгцээ дэлхийн анагаах ухааны сүүлийн үеийн ололтуудыг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулан нэвтрүүлэн ажиллах зарчмыг баримталдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хувийн хэвшлийн загвар эмнэлэг болох.

Үнэт зүйлс:

  • Аюулгүй байдал
  • Чанар
  • Хамтын ажиллагаа
  • Хүндлэл
  • Тасралтгүй сайжруулалт
  • Үнэнч шудрага зарчим
  • Шинэ санаачлага
  • Мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай баг
  • Энэрэнгүй хүнлэг сэтгэлээр үйлчлүүлэгчдээ хандах
  • Байгууллагын ажилчид